2021.03.25
Улстөр

Б.Саранчимэг: Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн ямар шинэчлэл хийх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"1992 онд Үндсэн хуулиа баталж, дээд хяналт тавих Цэцийг байгуулсан түүхтэй. Өнөөдөр үндсэн хуулийг зөрчсөн дүгнэлт гаргах, маргаан магадлан шийдвэрлэх, эд эс нь болсон цэцийн гишүүнийг томилох түүхэн цагтай учраад банйа. Цэцийн гишүүн бол хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгааүй, 40 хүрсэн Монгол Улсын иргэн, хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, бие даасан эвийг эрхэмлэгч байх ёстой. Нэр дэвшигч дээрх шаардлагыг хангаж чадаж байгаа учраас дэмжиж байна.

Өмнөх парламентад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөтийг оруулсан. Энэ удаагийн парламентын Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Таны хувьд Үндсэн хуулийн цэцтэй холбоотой ямар шинэчлэл хийхээр байгаа вэ? Амжилт хүсье."

Түүний асуултанд нэр дэвшигч хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ