МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.25
Улстөр

Ц.Цэрэнпунцаг: Түр хорооны үйл ажиллагааг дэмжиж, санал солилцож ажиллана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

"Түр хороо байгуулж байгааг дэмжиж байна. Оюутолгойн гэрээг эргэж харна, сайжруулна гээд яриад сууж байгаа гишүүдийн маань ихэнх нь гэрээг батлахад байсан хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд сайжруулах тухай ч ярьж байсан гишүүд байна. Гэрээ бол мордохын хазгай гэгч л болсон. Энэ гэрээг хэрхэн байгуулсан түүхийг хажуугаас нь харж байсан хүмүүсийн хувьд анхнаасаа энэ гэрээг хийхдээ мэргэжлийн зөвлөх сайн компаниудыг аваад дэлхийн хэмжээний аварга компанитай гэрээ хийхээ манай талаас хүчин мөхөсдөж явсан байх гэж боддог. Одоо түр хороо байгуулагдаж байна. Гаднаас гуравдагч зөвлөх компанийг авах уу? Цаашид түр хороо байгуулагдаад явахад та бүхэнтэйгээ санал солилцон ажиллах болно. "

ШИНЭ МЭДЭЭ