Гурван хувийн хүүтэй зээлийг 500 орчим зээлдэгчид олгожээ
2021.03.26
Эдийн засаг, Худалдаа

Гурван хувийн хүүтэй зээлийг 500 орчим зээлдэгчид олгожээ

Ерөнхий сайд 3 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Хаанбанкны салбар дээр ажиллаж байна. Засгийн газраас  бүтэн нэг жилийн хугацаанд тэг зосголт хийсэн ААН, ялангуяа жижиг дунд бизнесүүдийг дэмжихийн  тулд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулсан юм.

Үүнээс хоёр их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалах зээлийн хэлбэрээр арилжааны банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгохооор болсон. Жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажлын байрыг дэмжих зээл.

Тодруулбал, нэг зээлдэгчид олгох дээд хэмжээ 500 сая хүртэлх төгрөг байх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулах боломжтой. Энэ дагуу арилжааны банкууд ААН-үүдийн зээлийн хүсэлтийг авч эхэлсэн. 

Энэ үеэр банкнаас зээл авахаар ирсэн иргэдийн сэтгэгдлийг Ерөнхий сайд сонслоо. Иргэдийн зүгээс 3 хувийн хүүтэй зээл хүсэх гэхээр НӨАТ төлөөгүй, хар жагсаалтад орсон гэдэг шалтгааны улмаас зээл авч чадахгүй байгаа гэдгийг хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ