С.Ганбаатар: Цэцийн халдашгүй дархан байдалд МАН-ын удирдлагууд увайгүйгээр оролцож байна
2021.03.29
Улстөр

С.Ганбаатар: Цэцийн халдашгүй дархан байдалд МАН-ын удирдлагууд увайгүйгээр оролцож байна

Эх сурвалж. Өдрийн сонин, Р.ХИШИГЖАРГАЛ

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-МАН МАХН-тай Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орохбүр нэгдэх тухай ч яригдаж байгааНамын удирдлагууд болон МАХН-ын ахмад гишүүдийн зүгээс нэгдэхийг уриалсанТа хоёр нам нэгдэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол эв нэгдэл Монголд хэрэгтэй. Би эв нэгдлийн төлөө байдаг хүн. Гэхдээ юуны төлөө эв нэгдэх вэ гэдгийг л ярих хэрэгтэй. Уул уурхайн том гэмт хэрэг хийсэн, том дээрмийн бүлэглэлтэй Монголын ард түмний эрх ашгийг золиосолж эвлэлдэн нэгдэж албан тушаал, эрх мэдэл авах гэж байгаа бол энэ эв нэгдэл биш. асар хортой зүйл шүү. Ийм эв нэгдлийн эсрэг байгаа. Харин уул уурхайн баялгийг ард түмэнд үр ашигтай болгож, Монгол Улс ядууралгүй, ажилгүйдэлгүй болгох чиглэлээр байр суурь нь нэгдэж, Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийг сандайлж суусан том луйврын гэмт бүлэглэл болох Ман-ын удирд-лагуудыг зайлуулж, ардын намын шударга гишүүдтэй нийлнэ гэвэл би уухайлан дэмжиж, зөвшөөрч байгаа. Эв нэгдэлд дуртай, дургүй асуудал биш. юуны төлөөх эв нэгдэл вэ. Шударга ёсны төлөөх үү, эсвэл гэмт хэргийн төлөөх эв нэгдэл үү гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой. Ман-ын дээр нь суучихсан уул уурхайн баялгийн хулгайч бүлэглэлтэй нийлэх гэж байгаа явдлын эсрэг байна.

-Хэрвээ нэгдвэл та УИХ-ын сонгуулиар эвсэж орсон ИЗННУламжлалын нэгдсэн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-2020 оны долдугаар сард би мэдэгдэл хийж байсан. Учир нь тэр үед МаХн-аас н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, ялуулах юмсан гэсэн байр суурь надад болон миний хамт олонд байсан. Тэр утгаараа нэг намаас хоёр хүн нэр дэвших санаатай байж болохгүй. Нэг нь нөгөөгөө дэмжих ёстой. Энэ үүднээс би н.Энхбаяр даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь дэмжиж ажиллана. Урдуур нь орох ямар ч сонирхол байхгүй. дөрвөн жил би Эрдэнэтчүүдтэйгээ хамтарч ажиллана” гэсэн байр сууриа илэрхийлж байсан.

Харин Н.Энхбаяр дарга шүүхийн шийдвэрээр нэгэнт нэр дэвших боломжгүй болчихоор нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын төлөө би зүтгэнэ гэдгээ илэн далангүй илэрхийлж байгаа. Нөхцөл байдал өөрчлөгдлөө шүү дээ. Н.Энхбаяр дарга дэвших үед би дэвшихгүй гэж хэлсэн. Харин Н.Энхбаяр дарга дэвшихгүй нь тодорхой болсон тохиолдолд “Тэгвэл МАХН-ын гишүүд дэмжигчид энэ асуудлыг шийд. Би бол бэлэн байна” гэдэг байр сууриа илэрхийлсэн.

Одоо МАХН, МАН хоёр нийлэх, нэгдэх тухай яригдаж байна. Үүнд би дургүй байгаагаа илэрхийлж байгаа шүү дээ. Шударга биш байна. Учир нь энэ бол МАН-ын нэр дэвшигч МАХН-аас нэр дэвшиж өөрийг нь ялах магадлалтай хүнд саад хийж буй башир арга гэж үзэж байгаа. Ингээд Уламжлалын нэгдсэн нам, ИЗНН-ын хамт олонтойгоо, мөн МАХН-ынхантайгаа Монголын улс төрийг цэвэр байлгах, уул уурхайн баялгийг ард түмэндээ өгөх чиглэлд тууштай явна. Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, эрх мэдлийг үүний төлөө зориулж ашиглах, зүтгэхэд бэлэн байна.

-Өнөөдрийн байдлаар та Н.Энхбаяр даргатай хэрхэн ойлголцож байнаНэгдэх эсэх асуудлын талаар танд ямар нэгэн юм хэлсэн үү?

-Бид хоёр их дотно харилцаатай. Одоо ч дотно. МАХН МАН-тай нийлсэн ч би Н.Энхбаяр даргатай дотно хэвээрээ байна. Намайг улс төрд анх хөтөлж оруулсан хүн шүү дээ. УИХ-ын дарга байхад нь би анх 2004 онд орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан. Ингэж намайг улс төр, ордон гэдэг зүйлтэй танилцуулж байлаа. Энэ хүн шударга хүн. Таван толгой, Оюу толгойг Монголд авч өгөхийн төлөө зүтгэж 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж байсан хүн шүү дээ.

ЕБС-ийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөр, Мянганы зам, Эрдэнэтийн үйлдвэрийн 51 хувийн их өрийн асуудлыг шийдэж өгсөн. Тэгэхээр би муу байх үндэсгүй. Энэ хүн юу ярих нь миний асуудал биш. Дотно байгаа минь үнэн. Н.Энхбаяр даргатай байнга уулзаж байгаа. Өнгөрсөн даваа гаригт манай намын гүйцэтгэх товчооны хурал болсон. Тэнд би оролцож Н.Энхбаяр даргатай ярьж хөөрсөн. Бид дотно хэвээрээ байгаа.

-Оюу толгойн процесс хэрхэн өрнөж байнаТаны өлсгөлөнгийн үр дүн юу болж байна?

-Энэ асуудал дээр нэгдүгээрт, Нью-Йорк, Лондонгийн шүүх дээр Оюу толгойн гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн баяжмалыг худалдах гэрээ байгуулахдаа Сү.Батболд гэдэг хүнээр толгойлуулсан бүлэг гэмт хэрэгтнүүд Монголын ард түмний баялгийг хувьдаа завшиж, гаднынханд илт давуу байдлаар хэдэн зуун тэрбум долларын хохирлыг Монголын ард түмэнд учруулсан байна гэсэн шийдвэр гарч, энэ нэхэмжлэлээ үргэлжлүүлж байгаа.

Хоёрдугаарт, Монголын ард түмний өмнө Рио Тинто татварын маргаанаа үг дуугүй хүлээн зөвшөөрч татварын маргааныхаа дагуу 300 сая ам.долларыг шилжүүлсэн гэж ойлгож байна.

Гуравдугаарт, Дубайн гэрээ Монголын ард түмнийг хулхидсан нь үнэн хэмээн буулт хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийн талаар хэлэлцээр одоо нээлттэй явагдаж байна. Энэ бол Монголын ард түмэн Рио Тинтог их бага нь хамаагүй анх удаа буулт хийлгэж байгаа явдал. Гэхдээ эцсийн дүндээ үүнд ханаж болохгүй. Монголын ард түмний эрх ашиг хангагдаж Оюу толгойгоос монголчууд орлоготой, ажилтай болж, зэс хайлуулах үйлдвэрээ бариулж монголчууд үүнээс ашиг шимийг нь хүртэх ёстой. Одоо бол Оюу толгойгоос бид 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор байгаа. Ногдол ашиг хэзээ ч авахааргүй байгаа шүү дээ. Ийм тэнэг байдлыг таслан зогсоож байж л бид санаа амрах ёстой. Бид баялгаасаа өгөөжийг нь хүртэх ёстой. Тэр нь юу юм бэ гэхээр ядууралгүй, олон монгол залуучуудыг ажилтай болгож, олон үйлдвэр баригдах ёстой. Би ийм л байр суурьтай байгаа.

-Оюу толгойн гэрээнд олон хүн яригдажбуруутгагддаг шүү дээЭнэ асуудалд та Сү.Батболд гишүүнийг их шүүмжлэх юм?

-С.Баяр гуай эсвэл Ц.Элбэгдорж, Баярцогт гээд гэрээ байгуулж байх үеийн олон хүн буруутай гэж монголчууд ярьдаг. Гэтэл Нью-Йорк, Лондон, Хонконг, Сингапур, Виржини арлын гээд таван улсын шүүх дээр Сү.Батболдыг цөм хулгай хийсэн байна гэдэг шийдвэр дүгнэлт, баримт материал нь гараад ирсэн. Би үүнийг л ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, үүнийг би санаанаасаа зохиож яриагүй.

Энд өөр хэн нэгэн хүний нэр байдаг ч болоосой гэж би хүсээд ч, гуйгаад ч нэмэргүй. Сү.Батболдын нэр битгий байгаасай гэж хүсээд ч нэмэргүй. Бодит байгаа баримт нь “Энэ хүн одоогийн байдлаар ийм олон зуун сая доллар хулгайлчихжээ. Цаашаа ухаад явж байна. Монголчуудаа эндээ арга хэмжээ аваач.

Оффшорт нуусан, гадаадад олон сая долларын барилга худалдаж авсан өмчийг нь царцааж Монголын ард түмэн үүнийгээ буцааж аваач” гэдэг шийдвэр дүгнэлт, 14 мянган хуудас баримт материал байна. Одоо ч хурал нь үргэлжлээд явж байгаа. Би үүнийг ард түмэнд дамжуулж ярьсан. Би өөрөө зохиогоогүй. Энэ материалын талаар дэлгэрэнгүй ярихад бэлэн байна. Англи Улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх Марк Пеллинг 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр, дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн орд ашиглах төслөөс хувьдаа нууцаар ашиг хүртсэн, хөрөнгө нуун далдалсан гэж тогтоосон байна.

-Сү.Батболд гишүүний зүгээс үүнийг няцааж байгааТаныг шүүхэд өгнө гэсэнөгсөн үү?

-Өгөөгүй. Өгч чадах ч үгүй. Энэ хүн аргаа бараад ийм хариулт хэлж байгаа юм. Тийм л юм бол мэтгэлцээн дээр ирээд ард түмэнд хэл л дээ. Буруугүй бол түүнийгээ батлах алтан боломж шүү дээ. Сү.Батболд гадаадын шүүхэд очиж мэдүүлэг өгсөн.

Ингэхдээ “Намайг та нар буруу шүүж байна. Гүтгэж байна” гэсэн ганц ч үг хэлээгүй. Юу гэж хэлсэн гэхээр “Монголын шүүх дээр энэ асуудлыг яриад өгөөч. Монголын шүүхээр л шүүлгэмээр байна. Би гадаад руу олон дахин ирж мэдүүлэг өгөхөд хэцүү байна” гэсэн ганцхан тайлбар хэлсэн. Гадаадын шүүхээс асууж байгаа зүйлд нь нэг ч үг хариулаагүй. Бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Харин Монголд ирээд “Би гүтгүүлж байна. Доромжлуулж байна” гэдэг.

Арай л “Нью-Йоркийн шүүх захиалгаар ийм юм хийж байна” гээд хэлчихгүй байгаа юм. Монголчуудыг ингэж доромжилж болохгүй. Энд ирэхээрээ азарга, тэнд очихоороо гөлөг царайлаад байж болохгүй. Би үүнийг баримттай ярьж байгаа. Үгүй бол хүн гүтгэсэн хэрэгт унана шүү дээ. Очоод өгсөн мэдүүлэг бүртээ “Би ойлгож байна. Мэдлээ. Ганцхан гуйх юм байна. Олон дахин ирж очиход хэцүү байна. Монголын шүүхээр шийдүүлээд өгөөч” гэсэн байгаа юм. Хоёр дахь үг нь “Монголын шүүх дээр шийдвэр гарсны дараа хэлэлцээд өгөөч” гэж нэг удаа гуйсан байсан. Ийм өчүүхэн байж болохгүй гэдгийг хэлж байгаа юм. Би хувь хүний хувьд энэ хүнтэй асуудал байхгүй. Сайхан мэндийн зөрүүтэй зөрдөг.

Хувь хүний тухайд энэ хүнийг муулах нэг ч үг байхгүй. Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа ашиглаж хувьдаа завшиж хэдэн сая доллар авах нь одоо дүүрсэн хэрэг боллоо гэж бодъё л доо. Гэтэл Монголын ард түмнийг хэдэн зуун тэрбум төгрөгөөр хохироож, бусдад давуу байдал өгсөн явдлыг монголчууд уучилж болохгүй гэж л хэлээд байгаа юм. Би “Өдрийн сонин”-ыхонд баярлаж байна. Үүнийг гаргаж тавина гэдэг бол шударга сэтгүүл зүйн хэлбэр.

Өнөөдөр сэтгүүл зүйн салбарыг Сү.Батболд хага базсан. Төвийн телевизүүдээр гарч байна уу. Юу ч гарахгүй байгаа биз. Намайг гарга, магтан дуул гэж би нэг ч үг хэлээгүй. Миний ярьж байгаа юмыг буруу бол буруу, зөв бол зөв гэдгийг нь гаргаад өгөөч л гэж байгаа юм. Монголын ард түмний өмчийн тухай ярьж байгаа юм. Үндэсний баялгийг нь итгэл хүлээлгэсэн Ерөнхий сайд нь гадныхантай нийлж зараад хулгай хийсэн талаар Нью-Йорк, Лондонгийн буюу хүн төрөлхтний хамгийн шударга шүүхээс үндэснийх нь талд шийдвэрлэлээ. Ийм шүүхээс үндэснийх нь талд шийдвэр гаргасан тохиолдолд бусад оронд энэ бол баяр наадам шиг том мэдээ. Бүх телевиз, радио, хэвлэлээр нь ярина. Гэтэл Монголд таг чиг. Хага базуулчихсан. МАН базуулчихсан. АН ч самруулж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших боломжтойболомжгүй гэх маргаан өрнөж байнаҮүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нью-Йорк, Лондон, Сингапур, Виржини, Хонконгийн шүүх дээр Монголын баялаг манай талд нааштай шийдэгдэх явдал бол миний хөдөлмөр биш гэдгийг би хэлж байгаа. Би олон жил Оюу толгойн төлөө тэмцэж, өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн энэ мундаг ажил бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, прокурорын байгууллага, АТГ, төрийн өмчийн зохицуулалтын газар, Эрдэнэт, Монголын баатарлаг зоригтой шүүгч нар гээд олон хүний хөдөлмөр шүү. Гэнэтхэн тэр дотроос хулгайч нь Сү.Батболд гарч ирэхээр базуулж байгаа болохоос энэ бол олон хүний хөдөлмөр. Би хүний хөдөлмөрийг өөртөө наадаг хүн биш.

Би прокурор хууль хүчний байгууллагад маш шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхдээ энэ асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх, прокурор, АТГ Монголын талд зогсож чадсан. Бид нэг шугам дээр байна.

Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийн баялгийг ард түмэндээ хүртээх асуудлыг ярихаар Сү.Батболд “Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвших гэж байна. Намайг дэвшихэд садаа болох гээд байна” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуультай хутгаж ярих дуртай. Би холимооргүй байна.

Энэ сонгуультай сонгуульгүй би 16 жил тэмцсэн. Цаашид ч би тэмцэнэ. Тэгэхээр таны асуусан асуултад би “Хууль номоороо л яваасай даа. Ардын нам дэндүү азаргалж байна. Ард түмнийг дэндүү басаж байна. Ард түмний өмнө Ардчилсан намаа бусад намуудаа, бусад нэр дэвшигчдээ ингэж ганцаардуулж, боорлож, зодож нүдэж, буланд шахаж, өшиглөж байгаа явдал чинь Ардын намын дарга нараа огиудас цутгамаар муухай харагдаж байна шүү. Цэцийг, УИХ-ыг хүртэл азаргалж, хууль бусаар бүх шүүгч нарыг мэддэг болоод байна. Ардын намын удирдлагуудаа та нар нүдний булай шиг харагдаж байна” гэж л хэлье. Би Оюу толгойтой холбоотой сэдвийг сонгуультай холбож яримааргүй байна.

-Цэцэд өрнөөд байгаа асуудлыг та хэрхэн дүгнэж байна?

-Цэц бол Ардын намынхны зодуурын ташуурынх нь нэг үзүүр болсон байна. Ийм тэнэг тоглоомноосоо гараарай. Цэц бага суудлын хурлаараа шийдвэрээ гаргасан шүү дээ. Тэр шийдвэр нь таалагдаагүй учраас дахин шийдвэр гаргуулах гэж улайрч байгаа МАН-ынхан ой гутмаар муухай харагдаж байна. Цэцийн халдашгүй дархан байдалд Ардын намын удирдлагууд увайгүйгээр оролцож байна.

ШИНЭ МЭДЭЭ