Алтанбулаг- Улаанбаатар чиглэлийн тээвэрлэлтийг 30 жолооч хийх боломжтой боллоо
ОХУ-тай хил залгаа оршдог Алтанбулаг боомтын жолооч нар цар тахалтай холбоотойгоор Алтанбулаг- Улаанбаатар чиглэлийн тээвэрлэлт хийх боломжгүй болсон.
Үүнтэй холбоотой өөр компани оруулсан байсныг салбарын сайд, ажлын хэсгийн ахлагч нарт УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уламжилж харилцан хамтарч ажилласны үндсэн дээр 30 жолоочоо эргүүлэн ажилд нь оруулж ажилтай болголоо.
Нэг ч гэсэн хүн ажилтай, өрх бүр орлоготой байж гэмээ нь бид хамтдаа хөгжих болно. Хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргад талархал илэрхийлье гэж гишүүн өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.