2021.03.30
Хууль, эрх зүй

Б.Саранчимэг: Хүүхдийн төлөө сан хүүхэд рүү чиглэсэн үр дүнтэй сан байх хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Энэ төсөлд хүүхдийн төлөө сантай байна гэж байна. Үүнийг ач холбогдлоор нь эрэмбэлж зарцуулах ёстой. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт болон хүүхдийн хөгжлийг дэмжих ажлыг ямар шалгуур үзүүлэлтээр сонгож, шалгаруулах вэ? Тухайлбал хүүхдийн боловсрол, эрүүл мэнд гээд хүүхдийн хөгжил өргөн цар хүрээг хамардаг.Төсөл батлагдсан үед ямар дүрэм, журам гарах вэ? 

Гишүүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон бусад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ