2021.03.30
Эдийн засаг, Худалдаа
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж санхүүгийн хэрэгсэл болгосон байна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд нар Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого, зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтран ажиллах саналуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцсон юм.