МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.31
Улстөр

Д.Батлут: Статистикийн мэдээлэл үнэн зөв байж гэмээнэ шийдвэр зөв гарна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

"ҮСХ-ны мэдээлэл бол нийгмийн толь юм. Тиймээс үнэн зөв байж шийдвэр гаргалт үнэн, зөв болно. ҮСХ-оос гаргаж байгаа мэдээллийн үнэн зөвийг хэрхэн батлах вэ?

ЭМ-ийн цахим шилжилтийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгт гарч байгаа мэдээллийн зөрүү ажиглагдсан. Тухайлбал төрөлт, нас баралт хүртэл нэг болохгүй байна. Үүний шалтгаан юу вэ?

Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 182 орноос 92-т жагсаж байна. Үүнд нөлөөлөх хүчин зүйлс юу байна вэ?  Ажилгүйдлийн түвшин 8,6% гэж байна. Бодит мэдээлэл мөн үү? Энэ тоог хэрхэн гаргасан бэ? Идэвхтэй ажил хайгчид уу, нийт олон нийтээс гаргаж байна уу?

Төрийн байгууллагуудын уялдаа сайн байх ёстой. Статистикийн цуглуулж буй мэдээ, мэдээлэл анхан шатны нэгжээс явдаг. Энэ мэдээллийг төрийн байгууллагууд нэг журмаар хоорондоо солилцдог байх ётсой. Төрийн байгууллага бүр өөр өөрийн чиглэлээр давхцуулсан мэдээлэл их өгдөг. Үүнийг цэгцлэх чиглэлд ямар ажил хийдэг вэ? Анхан шатны нэгжид байгаа төрийн албан хаагчдад маш их дарамт бий болгож байгааг анхаараарай."

ШИНЭ МЭДЭЭ