МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.31
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: УИХ нээлттэй, ил, тод мэтгэлцэх нь байх ёстой зүйл

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан боллоо. Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Сая Ж.Ганбаатар гишүүн уучлалт хүсэж байна. Миний хувьд ч хүлцэл өчиж байна. Бид хууль зарчмаа ярьсан. Миний хувьд нэг гишүүн оруулах талаар санал хэлсэн. Германы дээд шүүхийг сонгох комисс 32 хүнээс бүрддэг.16 муж улсын Хууль зүйн сайд, 16 парламентаас сонгогддог мөртлөө парламентийн гишүүн биш байдаг. Хууль зарчмаа хамгаалахын тулд байр сууриа илэрхийлсээр байна. Их хуралд орж ирсний нэг зорилго Шүүхийн шинэчлэл юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурал 2021,03,26 нд болно гэж байсан. Хурлаа хийсэн үү? Өнөөдөр болж байгаа үйл явц хэрүүл маргаан биш, УИХ нээлттэй, ил, тод мэтгэлцэх нь байх ёстой зүйл. Сонгон шалгаруулалтаасаа өмнө ил тод болох хэрэгтэй. Тэгж байж ил тод болно. УИХ-өөрчлөгдөж байгаа сайн жишээ бол энэ. Ардчилал гэдэг бол олон талт оролцоог хангах юм.

ШИНЭ МЭДЭЭ