2021.04.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Баян-Өлгий аймагт “ЭЕШ-2021-т амжилттай оролцоцгооё” төсөл хэрэгжиж байна
УИХ-ын гишүүн Т.Аубакир Ковид-19 тэй холбоотой төгсөх ангийн хичээлийн хоцрогдолтыг арилгах, Баян-Өлгий аймгийн ЕБС-сургуулийн төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-т бэлтгэх зорилгоор Elab Education academy-тэй хамтран “ЭЕШ-2021-т амжилттай оролцоцгооё” төслийг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт 2021 онд ЕБС-ийг төгсөх нийт 1685 сурагч байгаагаас ЭЕШ өгөх 914 хүүхэд одоогийн байдлаар хамрагдаад байна.
Сурагчдын хамгийн их сонгон суралцаж буй хичээлд
1- Математик 502 сурагч
2- Англи хэл 324 сурагч
3- Нийгмийн ухааны хичээл 314 сурагч
4- Монгол хэлний хичээл 226 сурагч
5- Химийн хичээл 217 сурагч
6- Физикийн хичээлийг 148 сурагч тус тус сонгон суралцаж байна.
Тус онлайн сургалтад
1. Өлгий сумаас 535 сурагч
2. Дэлүүн сумаас 68 сурагч
3. Ногооннуур сумаас 61 сурагч
4. Толбо сумаас 40
5. Сагсай сумаас 39 сурагч одоогийн байдлаар тус тус хамрагдаад байна.
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03