2021.04.01
Хууль, эрх зүй

С.Одонтуяа: Айраг уух хандлагыг дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Маш чухал хууль учраас яаран батлах биш сайн хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Энэ хуулийн агуулга нь өндөр хатуулагтай согтууруулах ундаанд тавих хяналтаа сайжруулаад бага градустай архины заалтыг зөөллөж байна гэж харж байна. Соёлтой хэрэглээ болсон дарс, шар айрагны хэрэглээг дэмжих нь зөв байх.

Энэ төсөлд айрагны талаарх заалт орсон уу? Айраг уух хандлагыг дэмжих хэрэгтэй. Архи, дарсны зөвшөөрлийг нийслэлээс өгдөг. Гэтэл иргэдтэй нүүр тулдаг нь дүүргийнхэн байдаг. Үүн дээр зөрүү гардаг. Албадан хөдөлмөр эрхлүүлэх байдлыг яаж зохицуулах хэрэгтэй вэ? 

Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн,Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ