МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.01
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: Архидан, согтуурахын үндэс нь ажилгүйдэл, ядуурал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

326-р ангид алба хааж байсан цэрэг амь насаа алдлаа. Энд маш олон хууль зөрчсөн. Эмэгтэй гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабад шаардлага хүргүүлсэн. Энэ бичиг цаас зөөж байгаа асуудал биш. Цаашдаа цэргийн алба хаахаар мордож байгаа хүүхдүүд эцэг эхдээ эргэж ирдэггүй аймшигт үйл явдлыг давтахгүй байх ямар гаргалгаа, шийдвэр байна вэ? Хууль хэрэгжүүлээгүй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх талаар шаардлага хүргүүлсэн.

Ажлын байранд архидан, согтуурсантай холбоотой энэ хэрэг гарсан. Цаашдаа бодит ажил хийх ёстой. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбоотойгоор эмэгтэй гишүүд хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бид хүмүүнлэг агуулга оруулсан хуулийн төслийг та бүхэнд хүргүүлсэн. Үүнийг хамтатгаж сайн хийгээрэй.

Бид архинд донтсон хүмүүсийг эмчилхэд орны тоог нэмэгдүүлэх, хүн уруу харсан бодлого баримтална. Бид хэн нэгэн амь насаа алдахад дасах гээд байна. Ингэж болохгүй үүний эсрэг бодит ажил хийх хэрэгтэй. Ер нь үүний суурь нь ажилгүйдэлтэй холбоотой архидан согтуурах үүнээс үүдэлтэй олон асуудал гарч байна.

ШИНЭ МЭДЭЭ