2021.04.01
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцалж байна гээд олон өр аваад үлдвэл гамшиг болно шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Лондонгийн арбитрийн шүүх дээр татвартай холбоотой зүйл асууя. Рио тинто татварын маргаантай холбоотойгоор нэхэмжлэхийн шаардлагаа нэмэгдүүлж, Засаг солигдож байх үед хугацаа нь дуусаад энэ маргаан тас зогсохоор нөхцөл үүссэн. Харин цаад талаас Рио тинто, Оюутолгой компаниас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 4 сарын 30 хүртэл хойшлуулаад сунгасан байгаа гэж ойлгож байгаа. Тэгтэл хойшлуулья гэсэн хүсэлт тавиад байгаа юм байна. Олон жил луу унжсан татварын төлбөрийг төлөхгүй явж байснаа хэдхэн хоногийн өмнө 1 их наядын татварын орлого төвлөрүүлсэн гэж байна. Энэ бол анхаарал татсан зүйл шүү. Тэр их олон тэрбум долларын ашиг зувчуулсан, янз бүрийн юмааүүгээр хаагаад, арбитртэй холбоотой татварын маргаанд цэг тавих гэж байгаа юм биш биз дээ?

Дубайн гэрээтэй холбоотой асуулт байна. Бид шаардаж шахан жил гаруй ажиллаад Дубайн гэрээ үнэхээр муу болсон гэрээг бүр ч муухай болгосныг хэлсэн. Энэ гэрээнд заагдсан олон комданиудад тавигдсан хөрөнгө мөнгөний хүлээх үүрэг хариуцлагыг монголын тал, Засгийн газар үүрчихээд хоосон гэрээг цуцал гээд дуулиан тариад өнгөрвөл үүн шиг гамшиг гэж байхгүй болно. 4,3 тэрбум долларын үүргийг манайх авч үлдвэл маш аюултай болно. Дубайн гэрээтэй холбоотой "Мангасын аманд хийсэн" 4,3 тэрбум доллар, зардлын хэтрэлт болох 2 тэрбум доллар, хаана хэнд өгсөн нь үл мэдэх 1,2 тэрбум доллар зэрэг зөрчил маргааны асуудлыг Сангийн яам хаачихсан гэх мэт, Гуя дагуулж хүзүү гэдэг шиг, гуя нь 4,3 тэрбум долларын авсан зээлийн хариуцлагыг манай тал авч үлдээд Дубайн гэрээг цуцалсан болж үлдэх вий. Энэ л хамгийн чухал шүү. Тодорхой хариулт өгөөрэй.

Үүнийг дагаад хүзүү гэдэг шиг олон долларын асуудал бий. Энэ бүхнийг цуцалж байж Дубайн гэрээг цуцалсан гэхгүй юм бол хамаг хариуцлагаа аваад үлчихэв дээ."

ШИНЭ МЭДЭЭ