2021.04.01
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ш.Адьшаа: Оюутолгой төслийн ус ашигласны төлбөрийг төлүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

"Олон хууль зөрчсөн асуудлыг ярьж байна. Оюутолгой төсөл Монголын дархан цаазат байгалийн цогцолбор газарт байдаг. Энэ газар бол Монголын түүх дурсгалт Дэмчигийн хийд, Галвын хийд, Ханбогд хайрхан зэрэг газрууд энэ сав нутагт байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Австрали олон оронд түүхийн дурсгалт газрыг сүйтгэсний төлөө төсөл нь зогсож байсан. Хамгийн эмзэг асуудал бол энэ их говийн дархан цаазат газрын экосистемийг эвдэх аюул нүүрлэсэн. энд үйлдвэрлэлийн зориулалттай усыг ашиглах эрхийг хууль зөрчиж авсан. Засгийн газрын өмнө ус ашиглах гэрээг биелүүлэх үүргээ огт биелүүлэхгүй байгаа. Жилд 14-16 сая шоо метр ус хэрэглэж байгаа. Үүний ихэнхийг ундны ус, хэрэглээний ус гэж хэлээд төлбөр төлдөггүй. 2012 онд ус ашиглах хөрс бохирдуулах тухай хуулийг биелүүлэхгүй. 2009 онд гэрээ батлагдсанаас хойших хууль энэ төсөлд хамаарахгүй байна. Үүнийг Засгийн газар дахин үнэлгээ хийх ёстой."

Түүний асуултанд БОАЖ-ын сайд Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ