2021.04.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
С.Ганбаатар: Унш дахин унш судал
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн цахим хуудаснаа "Унш дахин унш судал" гэсэн мэдээлэл оруулжээ.
Тэрээр:
Гишүүдээ та бүхэн үзэж хараагүй мэт, баримт материалгүй юм шиг ярьж болохгүй. Та бүхэн цалин аваад эдгээрийг уншиж судлаад асуудлыг босгон тавих үүрэгтэй‼️‼️‼️ Лондон, Хонгконг, Сингапур, Нью Йорк зэрэг 5 шүүх дээр Монгол Улс 400 тэрбум долларынхаа баялгийг буцааж авах алтан боломж бүрдсэн. 14 мянган хуудас материал цахимд бий.
Та бүхэн уншихгүй байж магадгүй гэж бодон 1 сарын 25-д бичиг явуулж, 28-д viber-аар та бүхэнд 2 хуудас материал илгээсэн. Түүн дээр Лондонгийн шүүхийн шүүгч Оюутолгой болон Эрдэнэтийн гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал бий болгон хувьдаа болон өөрийн хамаарал бүхий этгээдэд асар их мөнгө завшсан гэсэн дүгнэлт, шийдвэр, баримт материалуудыг гаргасан, 17 зүйл заалтаар та бүхэнд явуулсан. Одоо тэр өдрийн viber-аа үзнэ үү.
3 сарын 15-д хүсэлт, уриалга гаргаж Г.Занданшатар дарга болон УИХ-ын гишүүдийн бүгдийнх нь нэрээр явуулсан. Тэгэхээр үзэж хараагүй мэт, баримт материалгүй юм шиг ярьж болохгүй. Та бүхэн цалин аваад эдгээрийг уншиж судлаад асуудлыг босгон тавих үүрэртэй. Жирийн иргэд тийм үүрэггүй, эрхтэй. Гишүүд минь ээ үүнээс илүү чухал асуудал гэж юу байх вэ? ядаж миний боловсруулсан материалыг уншаад өгөөрэй. Буруу болон ойлгохгүй бол хэлээрэй‼️‼️‼️
гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар цахим хуудаснаа бичиж оруулжээ.