МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.02
Улстөр

С.Одонтуяа: Улсын маш их мөнгө үрсэн сайжруулсан түлшин дээр үр дүн гарахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” мэдээлэл сонслоо.

Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

Сайдаас мэргэжлийн хүний үгийг сонсоё. Сайжруулсан түлш, шахмал түлшин дээр маш их улсын мөнгө үрж байна. Хүнээр, зардлаар зодсон энэ ажил дээр үр дүн гарахгүй байна. Нийслэл, дүүрэг, цагдаа, хороо,мэргэжлийн хяналтынхан бүгд үүн дээр анхаарал тавьж ажилладаг. Дэлхийн хандлага өөрчлөгдөж байхад ийм муйхар аргаар энэ ажлыг хийх шаардлага байна уу?

Азийн эрчим хүчинд холбогдох ажил хийгдэх үү? Сэргээгдэх эрчим хүчний талаар юм алга. Өртөг яаж хямдарч байна, үр дүнгээ айл, өрхүүдэд хүргэж байна уу? эсвэл нэмэлт зардал болоод байна уу? Хүлэмжийн хийг бууруулах талаар ямар үүрэг хүлээсэн бэ?Үүнийг хэрэгжүүлэх ямар ажил хийж байна вэ? Эрчим хүчний үр ашиггүй зардлыг яаж бууруулах вэ? Маш олон дулааны цахилгаан станц барих өртөг гарчээ. Төсөв нь маш өөр,зөрүүтэй байна.

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ