МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэлийг АН-ын даргаар албан ёсоор баталгаажууллаа
2021.04.05
Улстөр

О.Цогтгэрэлийг АН-ын даргаар албан ёсоор баталгаажууллаа

АН-ын даргын сонгуульд намын гишүүдийнхээ олонхын дэмжлэгийг авч, сонгогдсон О.Цогтгэрэлийг АН-ын ээлжит бус Их хурлын төлөөлөгчдийн саналаар АН-ын даргаар албан ёсоор баталгаажуулж, батламжийг нь гардуулан өгөх ажиллагаа боллоо.

АН-ын даргыг батламжлах Ээлжит бус их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын намын нийт гишүүдээс сонгогдсон 1,210 төлөөлөгч түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, халдвар хамгааллын дэглэм сахин оролцлоо. Ардчилсан намын ээлжит бус Их хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар АН-ын найм дахь даргаар О.Цогтгэрэлийг батламжлав.

Ардчилсан намын ээлжит бус их хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхэд өргөн барьж, намын даргаар сонгогдсон Одонгийн Цогтгэрэлийг бүртгүүлтэл уг хурлыг хаалгүйгээр түр завсарлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ