2021.04.05
Эрүүл мэнд
Сэлэнгэ аймгийн иргэдийг вакцинжуулж эхэллээ
Сэлэнгэ аймагт Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтын эхний тунг хийж эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн БНХАУ-ын Синофарм ХХК-ий "Verocell" вакциныг хийж байна.
Энэ вакциныг Ковид19-ын эсрэг идэвхтэй дархлаа тогтоох зорилгоор хэрэглэх ба 18 дээш насныханд 0.5мл булчинд тарина. Хөхүүл ээжүүд хийлгэнэ. Бүр хүүхдэд хөхний сүүгээр дамжих дархлаа тогтох тухай ч ойлголт бий. Олон хүмүүс Вакцин өвчин үүсгэх үү? Гэж асуудаг Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй
Харин хавдартай хүн болон хавдрын эм, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хийлгэхгүй. Мөн элэгний вирус идэвхжил өндөр байгаа тохиолдолд хийхгүй