Нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар ариутгал халдваргүйтгэл хийлээ
Нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар ариутгал халдваргүйтгэл хийлээ
/Ковид-19/ Коронавирус өвчлөлийн тархалт ихэссэнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.04.03/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн 661258 мкв талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч ариутгалын 5 автомашинаар халдваргүйтгэлийг хийлээ. Мананцар үүсгэгч ариутгалын автомашинууд Төвийн бүс, Өнөр, Баянхошуу, Алслагдсан нийт 26 хороонд 520 рейсээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Маргааш хуваарийн дагуу гэр хорооллын 17 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд мананцар үүсгэгч ариутгалын машинаар хайлдваргүйтгэлийн ажлыг хийснээр дүүргийн 43 хороог ариутгаж дуусах юм.
Цаашид халдварын өвчлөл гарч болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл ажлыг хуваарийн дагуу энэ сарын дундуур зохион байгуулахаар ажиллаж байна.
Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг дүүргийн Онцгой комиссоос зөвлөе.