Ханын материал орчим 126 айлын түрээсийн орон сууцны барилгын ажил эхэллээ
2021.04.05
Барилга, Хот байгуулалт

Ханын материал орчим 126 айлын түрээсийн орон сууцны барилгын ажил эхэллээ

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 1100 айлын түрээсийн орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр инженерийн шугам сүлжээг 2018-2019 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны /ЕСБХБ/ Монгол дахь суурин төлөөлөгч нарын хооронд байгуулсан "Хамтран ажиллах санамж бичиг"-ийн дагуу ТЭЗҮ-ийг боловсруулах баг ажиллаж байгаа юм.

Өнөөдөр тус төслийн нэгж талбарт “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон бусад албаныхан ажиллалаа.

Эхний ээлжид тухайн байршилд хэсэгчилсэн байдлаар буюу 1 га талбайд АХБ-ны санхүүжилтээр 9 давхар, 2 блок нийт 126 айлын түр суурьшуулах болон түрээсийн орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Монкон констракшн” ХХК ажиллаж байна.

Дээрх бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн нэгж хариуцаж байгаа бөгөөд барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа Нийслэлийн түрээсийн орон сууцны санд төвлөрөх юм.

ШИНЭ МЭДЭЭ