2021.04.06
Улстөр

Б.Энхбаяр: Хуульчдын холбоо Ардчилсан бус байгаа юм бэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,06/ хуралдлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Бид Шүүхийн хуулийг гаргаад гишүүд Их хурлын гишүүд орох ёстой, орох ёсгүй гэж санал зөрөлдөж байсан. УИХ энэ дотор нилээн нээлттэй, асуудлыг олонхоороо ярилцаад явж байгаа. Энэ бол төлөөллийн ардчиллын зарчим, үнэт зүйл.Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэсэн энэ байгууллагуудыг яагаад энэ ажлын хэсэгт оруулах гэж байна вэ? гэхээр УИХ-аас хараат бусаар орж илүү мэргэжлийн үүднээс, хөндлөнгийн, мэргэжлийн талаас нь оролцох учраас оруулсан.

Хуульчдын холбооны зөвлөлийн хурлыг хийлгэж байж дэвшүүлнэ гэсэн журам баталсан. Зөвлөлөө яагаад хуралдуулахгүй байна вэ? УИХ-аас эхлээд бүх төрийн байгууллага цахимаар ажлаа явуулж байна. Харин яагаад Хуульчдын холбооны зөвлөл хурлаа хийхгүй ардчилсан бус байна вэ? Дотроо хэл амтай,зөвлөлийн хурлаа хийгээгүй гэсэн гомдол ирээд байна.Миний хувьд хууль бус ийм зүйл дээр хариуцлагатай хандана.

ШИНЭ МЭДЭЭ