Ногоон Дорноговийг хамтдаа бүтээнэ
2021.04.06
Орон нутгийн хөгжил

Ногоон Дорноговийг хамтдаа бүтээнэ

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.ДэлгэрсайханТ.Энхтүвшин нарын санаачилгаар Ногоон Дорноговь” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлэхээр болжээ.

Аяны хүрээнд “Мод тарьж ногоон Дорноговийг хамтдаа бүтээцгээе” уралдааныг зарлаж хашаандаагудамж талбайдбайгууллагын орчиндоо мод тарьжтүүнийгээ сайн арчилж буй таван байгууллага, 50 эко өрхийг шалгаруулж урамшуулах бөгөөд тоос, шороогүйцэвэр цэмцгэр орчинд амьдарчүр хүүхдэдээ сайхан амьдрах орчныг өвлүүлэхэд тус аяны зорилго оршиж байгаа аж.

Дорноговь аймаг 20494 өрхтэй бөгөөд тэдний 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Өрх бүр хашаандаа таван мод тарихад  л 100,000 модтой болох боломжтой. Үүнийг хавар намартаа тогтмол таван жил дараалан тарихад жилд 100,000 мод, таван жилийн хугацаанд Дорноговь аймаг нийт 500,000 модтой болох тооцоог албаныхан гаргасан байна.

Дорноговь аймгийн хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 73.4 га талбайд нийт 265 мянган мод тарьж ургуулснаар модны тоо 70 хувиар нэмэгдсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ