2021.04.08
Улстөр
Ш.Адьшаа: Үндсэн хуулийн баталгаа болсон ҮХЦ-ийг хууль дээдлэх зарчмын хүрээнд шийдвэр гаргах боломжгүй болгосон
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
"Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд хориг тавьсаныг бүрэн дэмжиж байна. Өнөөдөр УИХ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан. Олонхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага болж, Тусгаар тогтнол, эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зармаа алдагдуулах ийм шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна.
Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд авч ирж өнөөдөр шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн баталгаа болсон ҮХЦ-ийг хууль дээдлэх зарчмын хүрээнд шийдвэр гаргах боломжгүй болсон гэж хэрж байна.
ҮХЦ 3 сарын 19-өөс хойш өнөөдрийг хүртэл Бага суудлын хуралдаанаа хийж шийдвэрээ гаргахгүй байна. Ийм практик 30 жилийн түүхэнд байгаагүй. Энэ хямралруу МАН-ын олонх болсон УИХ хүргэж байна. Үүний хариуцлагаа хүлээх байх аа.
Өнөөдөр хууль дээдлэх хууль хэрэгжүүлэх нь хэн нэг улс төрийн шийдвэр, улс төрийн хүчний асуудал биш Үндсэн хуулийг дээдлэх зарчим байх ёстой. "
ШИНЭ МЭДЭЭ
"Ковид"-ын хуулийн төслийг хэлэлцлээ
2021.06.28
Сум сумандаа тусалцгаая
2021.04.06