МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.08
Улстөр

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн хориг УИХ-ыг Үндсэн хууль зөрчүүлэх гээд байгаа нь буруу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар  “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

"Миний хувьд төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийн талаар байнгын хорооны хуралдаан дээр ярьсан.

ҮХЦ-эд Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдлээр оролцдог. Цэцийн 9 гишүүний 3-ыг санал болгоод томилуулдаг. Тэгэхээр оролцоон дээрээ хоригийн асуудал бол тодорхой албан тушаалтан дээр томилоход чөлөөлөхөд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй эсэх асуудал Үндсэн хуулийн эрх зүйн онолын маргааны шинжтэй асуудал хөндөж байна. Буруу жишиг тогтоох гээд байна гэдэгт илүү анхаараасай гэж хүсэж байна.

АН-ын нөхдүүдийг ойлгож байна. Ерөнхийлөгчийн институтийн зүгээс зарим тайлбараа хэлж байгаа. Хэтэрхий их эрх мэдлийн төлөө юм шиг ойлгон харагдуулах зүйл харагдаад байна. БИд Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмаар зөв зохистой байдалд оруулах гээд байгаа учраас нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа юм шиг, нөгөө талдаа ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч буланд зогсоод хүнд байдалд байгаа мэт харагдуулах гээд байгаа ч юм шиг. Энэ талаас нь битгий ойлгоосой.

Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн хүн. Энэ хүний асуудал дээр эрх мэдэл булаан авах гээд байгаа юм байхгүй. Монгол Улс парламентын бүгд найрамдах улс. Сүүлийн жилүүдэд төрийн эрх мэдлийн тэнцвэр гажуудаж ерөнхийлөгч авлигатай тэмцэгч болж, хууль сахиулагч болж, УИХ, Засгийн газарт нөлөөллөө тогтоосон хүн шиг дүрд орсон юм. Энэ дүрээс нь салгах гээд байгаа юм. Түүнээс биш төрийн тэргүүн нь төрийн тэргүүн шиг л байх агуулга руу, Үндсэн хуулийн зарчим руу нь аваачиж байгаа юм. Түүнээс биш хүчгүй болгож байга азүйл байхгүй."

ШИНЭ МЭДЭЭ