МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.09
Эрүүл мэнд

С.Одонтуяа: Эртхэн вакцинаа захиалаад худалдаад авсан бол өнөөдрийн байдалд хүрэхгүй байсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"Засгийн газар юакцины асуудал дээр маш буруу бодлого явууллаа. Монгол хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстой байсан. Энэ вакциныг хийлгэснээр цаашдаа 20, 30 жил хүний биед ямар нөлөө үзүүлэхээр байна гэдгийг маш сайн судалгаатай ажиллах ёстой байсан. Гэтэл тэгээгүй. 10 их наядын хөтөлбөрөөсөө 40-50 сая долларыг зарцуулаад аль эрт захиалгад оруулаад хамгийн сайн вакциныг авчирж болоогүй юм уу?

Д.Ганбат дарга Израйльчуудын хийлгэж байгаа вакциныг аваад хийлгэе гэхэд тухайн үед та бүхэн шоолоод инээлдээд байсан. Одоо та нар хар л даа вакцинууд ямар их сөрөг үр дагавжар үзүүлж байна вэ? Маш их мөнгө шийдэж өгсөн байхад хамгийн сайныг нь захиалаад авах болможтой байсан. Дээрээс нь их хугацаа алдсан. Монгол Улс дотооддоо алдахгүй удаан барьсан. Үүнийг залгуулаад эртхэн вакциныг нь аваад иргэддээ тарьчихсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байх байсан.

23 тн алт хүлээж авсан байна. Цар тахалгүй үед 5 тн алт улсын хилээр нууцаар гардаг байсан. Энэ мөнгө ер нь яаж цэвэршдэг байсан бэ?

Ипотекийн зээлд 3 их наяд төгрөг зарцуулна гэж байна. Энэ чинь Монголбанкны тухайн хуультай зөрчилдөхгүй юм уу?

Төсвийн алдагдалд шинэ сайд ямар дүн шинжилгээ хийж байна вэ? Өмнөх сайд бол бүх нөөцөө шавхсан ш дээ. Тиймээс энэ талаар хэлнэ үү?"

Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ