МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.09
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Вакцинаа 2 тун хийлгэсэн иргэнд Ногоон паспорт олгох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

"Вакцинжуулалтыг маш шуурхай, сайн зохион байгуулж байна. Дэлхий дахинд хүрэлцэхгүй байх тохиолдол бий. Түүнчлэн өчигдөр гаргасан шийдвэр маш зөв болсон. Учир нь олон хүүхэдтэй ам бүлд асар их дэмжлэг болж байгаа тул талархал илэрхийлж байна.

Монгол Улс нийт хүн амынхаа 60%-ийг вазцинжуулна. Одоо улс орнууд үлдсэн 40% вакцинжуулах асуудлыг ярьж байна. Яагаад гэвэл эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс судалгаа явуулах ёстой.

2 тунгаа хийлгэсэн хүнд ногоон паспорт өгөх үү? Өвдөөд эдгэсэн хүмүүсийн шинжилгээ эерэг гарна. Ийм тохиолдолд эдгэрсэн хүмүүстээ бичиг өгөх үү?

Ерөнхий сайд, Сангийн сайддаа талархаж байна. Санаачилгаатай ажиллаж байгаа тул талархал илэрхийлж байна."

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ