С.Амарсайхан: Иргэдийг мэдээллээр хангаж ажиллахад анхаараарай
2021.04.12
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Амарсайхан: Иргэдийг мэдээллээр хангаж ажиллахад анхаараарай

Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж байна. Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүдийг шууд удирдлагаар хангах шаардлагатайг онцоллоо.

-Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжийн тээврийн хөдөлгөөний зохицуулалт, иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай. Хаана хаана чирэгдэл учруулахгүйгээр ажиллаж, иргэдийг халдвараас сэргийлэх талаар байнга сануулвал халдварын тоо багасгана. Ариутгал, халдваргүйтлийн ажлыг сайтар хийж, оношлогооны цэгүүд дээр иргэдийг хүлээлгэж, дугаар үүсгэгхүй ажиллаарай.  Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулалт, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай. 60-аас дээш настай ахмадуудад сайн дурын үндсэн дээр гэрээр нь очиж, дархлаажуулалт хийх хэрэгтэйг  Шадар сайд анхааруулав.

ШИНЭ МЭДЭЭ