МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, малчдад тусламж олголоо
2021.04.12
Орон нутгийн хөгжил

Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, малчдад тусламж олголоо

Засгийн газрын нөөцөөс гамшигт нэрвэгдсэн Дундговь аймгийн иргэд, малчдад 50 гэр мөн сэг зэм устгах ажилд зориулж "Ковш-50" маркын авто механизм, 260 тонн малын тэжээл зэрэг 521 сая төгрөгийн тусламжийг үзүүллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг тэргүүтэй Улсын Онцгой комисс, Аймгийн Онцгой комисс, Аймгийн Засаг даргын Тамгын газрынхаа төлөөлөл уг тусламжийг шийдвэрлүүлэн, аймгийн малчин түмэнд хүргэж өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн зүгээс амь эрдсэн 9 иргэнийхээ ар гэрт эмгэнэл илэрхийлж мөнгөн тусламж үзүүлсэн бол Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс тэдгээр иргэдэд гал тогооны хэрэгсэл, хөнжил гудас, дэвсгэр, зуух яндан зэрэг шаардлагатай зүйлсийг өгч хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ