МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сүхбаатар аймагт ПСР шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ
2021.04.12
Эрүүл мэнд

Сүхбаатар аймагт ПСР шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибалын хамт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай уулзаж, нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгч, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ПСР төхөөрөмжийг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх талаар албан хүсэлтээ өглөө.

Засгийн газар үлдсэн аймгуудад ПСР төхөөрөмж нийлүүлэх хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг одоо ашиглаж байгаа вирус тоолдог аппаратаа нэмэлт тоног төхөөрөмжөөр сайжруулан шаардлагатай шинжилгээг хийх боломжийг бүрдүүлэхийг орон нутгийн удирдлагууд, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Энэ хүрээнд Сүхбаатар аймгаас ХӨСҮТ-д дайчлагдан ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг чөлөөлүүлэн, ПСР шинжилгээ хийх лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах мэргэжил аргазүйн сургалт, дадлагад хамруулан бэлтгэхийн зэрэгцээ орон нутаг дахь эмч мэргэжилтнүүдийг мөн чадавхжуулах шат дараатай арга хэмжээ авч байна.

ШИНЭ МЭДЭЭ