МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам гишүүн "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" цахим зөвлөгөө хүргэнэ
2021.04.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам гишүүн "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" цахим зөвлөгөө хүргэнэ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 34 сургуулийн төгсөх ангийн 1081 сурагчид 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цахимаар ЭЕШ-д бэлтгэх сургалт зохион байгуулж төлбөрийг Чинбатын Ундрам-Хөгжлийн сан гаргаж байгаа билээ.

Сургалтад идэвхтэй хамрагдаж хамгийн өндөр ЭЕШ-ын оноо авсан 6 сурагчид 1 сая төгрөгийн тэтгэлэг, хамгийн өндөр ЭЕШ-ын дундаж оноо авсан ангийн 6 багшид зөөврийн компьютер өгч урамшуулна.
Цар тахлаас үүдэлтэй хүндрэлүүдийн нэг бол яах аргагүй боловсролын хоцрогдол бөгөөд энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдадаа анхаарал тэргүүн эгнээнд тавих шаардлагатай юм. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам төгсөх ангийн сурагчдад зориулан 2021.04.17-ны өдөр (Бямба гараг) "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" цахим зөвлөгөө хүргэх юм байна.

Тэрээр 
Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай байдаг. Түүний дотор хамгийн чухал сонголтод тооцогдох нь мэргэжил сонголт юм. Иймд сайтар судалж, хариуцлагатай хандах нь чухал тул эцэх эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, хүүхдээ зөв ойлгож, сонголтоо зөв хийхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Судалгаанаас үзэхэд 65-70 насалсан хүн амьдралынхаа 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулдаг байна. Иймээс мэргэжил сонгох гэдэг нь санамсаргүй зүйл байх ёсгүй

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичиж үлдээжээ.

ШИНЭ МЭДЭЭ