МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Түнэл, Шинэ-Идэр сумдад үүрэн холбооны сүлжээ шинээр тавигдана
2021.04.16
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Хөвсгөл аймгийн Түнэл, Шинэ-Идэр сумдад үүрэн холбооны сүлжээ шинээр тавигдана

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Хамрын даваа, Шинэ-Идэр сумын 3-р багийн Баянзүрх уулын оройд үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх хүсэлтийг нутгийн иргэд тавьсны дагуу Харилцаа холбоо мэдээлэл технологийн газарт уламжилж Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр 2021 онд барьж ашиглалтад оруулахаар боллоо.

Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

Үүнд:
  • Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу Доргот уулын оройд үүрэн холбооны дахин дамжуулах станц 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орлоо.
  • Алаг-Эрдэнэ сумын Цагаан бургас, Ужиг багуудад 360 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж Юнител компанийн сүлжээ нэвтэрлээ.
  • Баянзүрх сумын Хайс багт үүрэн холбооны дахин дамжуулах станц 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орлоо.
  • Улаан-Уул сумын Шивлэг багт 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж Юнител компанийн сүлжээ нэвтэрлээ.
  • Ренчинлхүмбэ сум үүрэн холбооны 3G сүлжээ болон өндөр хурдны шилэн кабелд холбогдлоо.
  • Ренчинлхүмбэ суманд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний шинэ төвтэй боллоо.
  • Цагааннуур сум өндөр хурдны шилэн кабелд холбогдлоо.
  • Ханх сум 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны 3G сүлжээтэй боллоо.
  • Чандмань-Өндөр сумын Ёлгос багийн Хурын боомд 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орж Юнител компанийн сүлжээ нэвтэрлээ.
  • Цэцэрлэг сум 424 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хурдны шилэн кабелд холбогдлоо.
  • Цэцэрлэг суманд Цахим үйлчилгээний төвийн байр шинээр баригдлаа.
  • Цагаан-Уул сумын Агар багийн Халиун энгэр уулын оройд 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж ашиглалтад орлоо.
  • Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Жаргалантын хярд 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орж Юнител компанийн сүлжээ нэвтэрлээ.

ШИНЭ МЭДЭЭ