Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сант сумдад шаардлагатай оношлуурыг илгээжээ
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлага, бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөлтэй цахимаар холбогдож, сумдад Ковид-19 оношлуур, халдвар хамгааллын хэрэглэлийн хангалт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Д.Өнөрболор гишүүнд Сэлэнгэ аймгийн сумдад оношлуур, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн хүрэлцээ хангалтгүй байгаа талаар сумын удирдлагууд байнга хандаж байгаа тул оношлуурын асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Одоо халдвар хамгааллын хувцсыг шийдвэрлэж үндэсний үйлдвэрлэгчээс худалдан авалт хийх болж, Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй холбогдож санал солилцсон байна.
Д.Өнөрболор гишүүн Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэн ажилладаг бөгөөд цаашид тус байгууллага эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлдд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, төлөвлөгөөгөө ярилцсан байна.
Харин Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Ковиды-19 халдварын 28 тохиолдол батлагдаж, нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед Сант сумын Засаг дарга С.Шижирбаатартай цахимаар холбогдож тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, мэдээлэл сонсож, Сант суманд нэн шаардлагатай байгаа 100 ширхэг оношлуурыг илгээгээд байна.
Мөн Баруунбүрэн сумын Засаг дарга Ц.Сэлэнгэтэй цахимаар холбогдож тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, мэдээлэл сонсон, Баруунбүрэн суманд нэн шаардлагатай байгаа 200 ширхэг оношлуурыг илгээгээд байна.