УОК хөл хориог ДАХИН СУНГАХ эсэхийг хэлэлцэнэ
2021.04.21
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

УОК хөл хориог ДАХИН СУНГАХ эсэхийг хэлэлцэнэ

Дэлхий нийтийг хамарч буй цар тахлыг гамшгийг Монгол Улсад ч нүүрлээд байна.

Дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоогоод 10 хонож байгаа ч 24 цагт гарах халдварын тоо 1000-аас буурахгүй байна. Иймд хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. 

Харин УОК хатуу хөл хориог 7 хоног сунгах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна. 

Хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй тул хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр орой болох УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжилна гэсэн мэдээлэл байна. 

ШИНЭ МЭДЭЭ