МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори бүхий баг Завхан аймагт ажиллаж байна
2021.04.21
Эрүүл мэнд

ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори бүхий баг Завхан аймагт ажиллаж байна

Завхан аймагт коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал хүндэрч байгаа тул УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Улсын онцгой комисс, Монгол Улсын Шадар сайдад хандан тус аймгийн халдварын нөхцөл байдлыг нааштай эргүүлж, явуулын баг илгээх, шаардлагатай оношлуур, тоног төхөөрөмж илгээх хүсэлтээ илэрхийлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүний хүсэлтийн дагуу Зоонозийн Өвчин судлалын Үндэсний төвөөс явуулын лаборатори бүхий баг вируслогич, лабораторийн техникч, жолоочийн бүрэлдэхүүнтэй аймгийн Зоонозын эмчийн хамтаар Завхан аймагт очин, ажиллаж байна. Явуулын баг Тосонцэнгэл суманд 2 хоног ажиллаад Улиастай сум руу явах аж.

Нөхцөл байдал хүнд байгаа Тосонцэнгэл сумын иргэдийн шинжилгээг газар дээр нь авч, шуурхай ажиллан цар тахлын тархалтыг хумих ажлг гүцэтгэж байна. 

Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс аймаг сумдын эмнэлгийг хэрэгцээ шаардлага бүхий шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжтэй болгох асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд өнгөрөгч гуравдугаар сард “Балжиннямын Баярсайхан сан”-аар дамжуулан Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн нэг өрөөг иж бүрэн засварлан тохижуулж, хүлээлгэн өгчээ. Эмнэлгийн зориулалтын ор, тавилга хэрэгслээр хангаж, жишиг өрөө болгосон байна. Энэхүү Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгаар жилдээ 1300-1400 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Энэхүү жишиг өрөөгөөр л гэхэд 140 гаруй хүн дамжин эдгэрч гардаг аж. 

Б.Баярсайхан гишүүн нийслэл хотоос алслагдмал Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах, иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй хүргэх чиглэлд анхаарал хандуулан ажилласаар байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ