2021.04.21
Гадаад харилцаа
Хүүхэд хамгааллын бодлого, бэлгийн дарамтын эсрэг тэмцэх талаар цахим уулзалт хийлээ
Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Дэйв Воусэнтэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар хүүхэд хамгааллын бодлогын ажлыг бэхжүүлэх, бэлгийн дарамтын эсрэг тэмцэх талаар Австрали улсын туршлагын тухай, Монгол Улсын холбогдох хуулийн төсөлд дээрх асуудлыг хэрхэн тусгуулан ажиллаж байгаа тухайгаа ярилцлаа.
Цахим уулзалт
Элчин сайд Дэйв Воусэний зүгээс хууль боловсруулахаас гадна хүүхэд хамгаалал, бэлгийн дарамтын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх тал дээр Австрали улс хэрхэн ажилладаг туршлагаа танилцуулж, дээрх асуудлын тал дээр урт хугацаанд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Завхан Бродерс" баг дээд лигт өрсөлдөнө
2021.12.14