2021.04.21
Орон нутгийн хөгжил
Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтцийн хороо хуралдлаа
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Говьсайханаар ахлуулсан Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр цахимаар хуралдлаа.
Хуралдаанд НИТХ-ын Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтцийн хорооны гишүүд, НЗДТГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Орон сууцны корпорацийн төлөөлөл оролцсон юм.
Тус хороо нь,
- Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө,
- хот байгуулалт,
- дэд бүтцийн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт,
- хотын дагуул, хаяа хот, тосгод байгуулах асуудал, бодлого, хэрэгжилт, ирээдүйн төлөвлөлт,
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал,
- Нийслэлд хэрэгжиж буй хот төлөвлөлт, орон сууцны дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт
- Барилга, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудын өнгөрсөн, одоо, ирээдүйн уялдаа холбоо, хэрэгжилт, шийдлүүдийг өргөн хүрээнд хэлэлцлээ.
Дээрх ажлуудтай холбоотой асуудлуудыг цаашид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудлуудаа тодорхойлсон байна.
Түүнчлэн Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа
2021.12.03
Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
2021.11.19
“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа
2021.10.11
Намрын мод тарилт 2021 үргэлжилж байна
2021.10.04