2021.04.22
Хууль, эрх зүй
Ч.Ундрам: Монголд хийгдсэн судалгааг орчуулаад ашигладаг зүйл гардаг, үүнтэй холбоотой нарийн зохицуулалт орсон уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Монгол улсад 2020 оны байдлаар нийт зөрчлийн 65-70 хувь нь Зохиогчийн эрхийн зөрчил байдаг. Энэ талаар нарийн зохицуулалт орсон уу? Төслийн 5 дугаар зүйлийн 5-1-т агуулга, зорилт, ач холбогдол илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон ШУ, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно гэж байна.
Энд компьютерийн программ, мэдээллийн сан гэж нэмж оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Их дээд сургуулиудад нэг нэгнийхээ дипломыг хуулах, Монголд хийгдсэн судалгааг орчуулаад ашигладаг зүйл гардаг. Үүнтэй холбоотой нарийн зохицуулалт орсон уу?
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27