МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 48 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг байна
2021.04.22
Эдийн засаг, Худалдаа

Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 48 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ.

Хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа. 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийжээ. Ургац хураалтын дүнгээр нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Үүнийг 2019 оны ургацын дүнтэй харьцуулбал үр тариа 7.4 мянган тонноор, төмс 50.4 мянган тонноор, хүнсний ногоо 20.4 мянган тонноор, тэжээлийн ургамал 52.1 мянган тонноор тус тус нэмэгджээ.

Хэдийгээр хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж, газар тариалангийн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаа зэргээс шалтгаалан техникийн шинэчлэл хангалттай түвшинд хийгдэхгүй, бордоо, ургамал хамгааллын бодисыг 100 хувь импортоор авч байна.

Улсын Их Хурлаас 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Статистик мэдээгээр энэ хууль хэрэгжсэнээс хойш нийтдээ 1.047.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлснөөр тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгажээ. Мөн үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн ч төмс, хүнсний ногооны механикжуулалтын шинэчлэл хангалтгүй байгаагаас тарих, хураах, соортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна юм.

Нөгөө талаар Коронавируст цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомстохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгох эрсдэл дагуулж байгаа.

Түүнчлэн 2010 онд шувууны аж ахуй эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгж байсан боловч одоогийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа 9 аж ахуйн нэгж байна. Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 52 хувийг дотооддоо, 48 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэх өндөгний хэмжээ өсөж байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих шаардлага бий болжээ.

Иймээс короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0105
Controller Execution Time ( User Module / Page )  0.3814
Total Execution Time  0.3920
  GET DATA  
$_GET['id']   11136
$_GET['year']   2021
  MEMORY USAGE  
1,721,472 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/75459
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11136 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11136'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11136' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2021) AND `user_id` =  11136
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2021 between start and end AND `user_id` = 11136 ) AS tmp
                order by sort AS
0.0003   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11136' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '75459' 
0.3584   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11136 OR `map`.`user_id` = 11136) AND YEAR(publishdate) <= 2021 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)