МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймагт ПСР шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдана
2021.04.22
Орон нутгийн хөгжил

Завхан аймагт ПСР шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдана

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт коронавирус халдвар
/КОВИД-19/-ын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан удаа дараа Эрүүл Мэндийн сайд, УОК-ын дарга нарт хүсэлт гаргасны дагуу ЗӨСҮТ-ын явуулын лаборатори Тосонцэнгэл суманд 7 хоног ажиллаж байгаа билээ.

Харин өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгээс Улиастай хотын нэгдсэн эмнэлэгт суурилуулагдах ПСР аппаратыг сургалтанд хамрагдсан эмч нарын төлөөлөл маань хүлээн авч байна.

Эрүүл мэндийн яамнаас Молекул биологийн лабораторид шаардлагатай 30 гаруй дагалдах хэрэгслүүдийг шийдвэрлэснээр Завхан аймагт Молекул Биологийн Лаборатори байгуулагдах боломж бүрдэж байна. Ингэснээр цаг алдалгүй орон нутагтаа шинжилгээний хариугаа гаргах боломжтой боллоо.

Мөн Молекул Биологийн Лаборатори нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх боломжтой нэн шаардлагатай аппаратууд юм.

ШИНЭ МЭДЭЭ