МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг гишүүний санаачилгаар 5.000.000 төгрөгийн шагналын сантай “ДУНД ГОЛОО ТОХИЖУУЛЪЯ” – 3D зургийн уралдааныг зарлаж байна.
2021.04.23
Орон нутгийн хөгжил

Х.Ганхуяг гишүүний санаачилгаар 5.000.000 төгрөгийн шагналын сантай “ДУНД ГОЛОО ТОХИЖУУЛЪЯ” – 3D зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд шалгарсан бүтээл нь Дунд голоо тохижуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, голлох санаанууд нь тусгагдах аж.

Энхтайваны гүүрнээс Алтай хотхоны гүүр хүртэлх нийт 3 орчим км Дунд голыг дагасан явган хүний зам, далан, голын орчныг тохижуулж, тус голыг түшиглэн иргэд, олон нийтэд зориулсан амралт зугаалга, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан тоглоомын талбай, биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбайг цогцоор нь шийдвэрлэх зорилготой .

Уралдаанд мэргэжлийн дизайнерууд болон тухайн мэргэжлээр суралцаж буй оюутан залуус, сонирхогчид оролцох боломжтойгоос гадна цор ганц ялагч 5.000.000 төгрөгөөр шагнуулна.

Энэ сарын 25 хүртэл уралдаанд оролцогчдыг бүртгээд ирэх сарын16-24 ны хооронд Хассуурийн Ганхуяг пэйж хуудсаар олон нийтээс хамгийн ихээр үнэлэлт (like) авсан бүтээлийг тэргүүн байранд шалгаруулах ажээ.

ШИНЭ МЭДЭЭ