МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна
2021.04.23
Эдийн засаг, Худалдаа

Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар  Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болсон байна.

ШИНЭ МЭДЭЭ