2021.04.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Ганбаатар: Татвараас чөлөөлөөд байдаг, эргээд ямар хариуцлага хүлээх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
"Хуулийг дэмжиж байна. Логик чанартай асуулт байна. Дэмжлэг урт удаан хугацаанд явсан. Би УИХ-ын гишүүн болсноос хойш энэ салбарыг дэмжиж байгаа. Энэ бол ХАА, газар тариалангийн салбарын хөгжихгүй байгаа гол шалтгаан юу вэ? Яагаад өрсөлдөх чадваргүй байна вэ?
Жишээлбэл Сүү ХК дээр очоод сонсож байхад гол бэрхшээл нь сүү олдохгүй байна гэдэг. Малчид малаа, ялангуяа үхрээ сааж өгөх дэд бүтэц, тээврээс болж байна уу? Салбарын сайд ямар дүгнэлт хийж байгаа вэ? Чөлөөлөөд байдаг, буцаагаад тэр хүмүүсээс ямар шаардлага тавих вэ?"
Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.