2021.04.26
Орон нутгийн хөгжил
Говь-Алтай аймагт “Ковид”-ийн анхны тохиолдол бүртгэгдлээ
Цар тахлын голомтгүй Говь-Алтай аймагт анхны халдвар бүртгэгдэж өвчний тоо эрс нэмэгдэж эхэлэсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан эмч, эмнэлгийн ажилчид болон тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчидад эрсдэлийн үед баримтлах дүрмийг сайтар сахиж ажиллахыг онцлон хэллээ. Мөн аймгийн нийт иргэдэд хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, дархлаагаа дэмжиж, эмч эмнэлэгийн ажилтнуудын заавар зөвөлгөөг чандлан дагаж мөрдөхийг уриалж байна гэдгээ өөрийн цахим хуудсаараа илэрхийллээ.
Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/183 дугаар тушаалаар эхний ээлжинд 4170 тун вакциныг хүргүүлж, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хяналтын байгууллагуудын ажилтнуудыг вакцинжуулаад байгаа юм.
Иймд, үе шаттайгаар хөдөө орон нутаг уруу вакцины тунгууд хүргэгдэх болно. Говь-Алтай аймгийн төлөөлөгч гишүүд анхаарч ажиллаж байгаа учир иргэн бүр хүлэээцтэй хандаж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалж дэглэмийг мөрдөхийг хүсэж байна гэдгээ гишүүн илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02