МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Өгөх өдөр хөдөлгөөн" Together for India хандивын аянд нэгдэхийг уриалж байна
2021.04.27
Гадаад харилцаа

"Өгөх өдөр хөдөлгөөн" Together for India хандивын аянд нэгдэхийг уриалж байна

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг санаачлан эхлүүлж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулж байна. 

Үндэсний өгөх өдөр хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн найз нөхдийн хамт санаачлан 10 жилийн турш тасралтгүй  зохион байгуулж, бусдад халуун дулаан сэтгэлийн дэм, тусламж, хандивыг цуглуулан босгож, нийгэмд эерэг хандлага, сайн сайхныг түгээсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа юм. Энэ удаад тус хөдөлгөөнөөс Энэтхэгийн ард түмэнд туслах #TogetherforIndia хандивын аяныг хамтран зохион байгуулж, төрийн бус байгууллагынхаа зүгээс 500,000 төгрөгийн хандивыг өргөөд байна. 

Түүнчлэн Монгол Улсын олон мянган жилийн оюун санааны түнш, анд Энэтхэгийн ард түмэнд хүнд хэцүү цагт нь сэтгэлийн өргөл цуглуулах аянд бусдыг уриалж байна.

Монголчууд бидэнд цар тахлыг эсэргүүцэх вакцинаа хүртэл илүүчлэн гараа сунгаж байсэн энэтхэгийн ард түмэнд та өөрийн сэтгэлийн өргөлөө "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ-ын дараах дансанд хандивлах боломжтой юм байна. Тус байгууллагаас цугласан хандивыг ил тод мэдээлж, хандивыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайдад гардуулан өгөх ажээ. 

Банк: TDB

Данс: 499180209

Данс эзэмшигч: Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ

ШИНЭ МЭДЭЭ