Ерөнхий сайд ирэх долоо хоногт хилийн боомтуудад ажиллана
2021.04.27
Эдийн засаг, Худалдаа

Ерөнхий сайд ирэх долоо хоногт хилийн боомтуудад ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзсан.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд цар тахлын хүнд үед хөрш орны болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19 цар тахалтай тэмцэх манай улсын үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлж,  вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг хандивлахын зэрэгцээ арилжааны шугамаар вакцин нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж буйд Элчин сайд Чай Вэньруйд мөн тусгайлан талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцах тухайгаа уулзалтын үеэр хэлсэн байна. Энэ хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр цаашид идэвхтэй арга хэмжээ авах талаар талууд ярилцжээ

ШИНЭ МЭДЭЭ