МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: Орон нутагт салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр /2021.04.27/ хуралдлаа. Хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын мэдээлэл сонслоо. 

УИХ-ын гишүүд мэдээлэл сонссоны дараа асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Танилцуулагаас харахад хуулийн өөрчлөлтийн тухай асуудал байгааг харлаа. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх болон харьяа байггууллагын удирдлага томилохтой холбоотой зарим жагсаалт дүрэм журмыг батлах асуудал байгаа гэж ойлголоо. Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно гэлээ, энэ хууль 2017 онд батлагдсан хууль юм. Үүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол бодлогын чанартай оруулахгүй юу?

Түүнчлэн хүний нөөцийн бодлого яах вэ? Улс даяар нийтийн биеийн тамирын чиглэлийг хөгжүүлэх ямар бодлого байгаа вэ? 2017 онд батлагдсан 330 Биеийн тамирын Арга зүйч багш ажиллуулах бодлого одоо болтол хэрэгжихгүй байна? Үүнийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байна, ямар заалтууд орох ёстой вэ? Биеийн тамир, спорт гэхээр Улсын шигшээ багийн тамирчид гэсэн ойлголт байж болохгүй юм. Улс даяар иргэдийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхдийг багаас нь бие бялдрын суурьтай болгох, эрүүл хөгжих зэрэгт биеийн тамир, спортын гол зорилго оршиж байна. Иймд том агуулгаар нь нэмэлт өөрчлөлт оруулах байсан биш гэж үү? Ярьж байгаа асуудлууд дээр бодлогын хүрээтэй зүйлс ярих хэрэгтэй байна. Биеийн тамир спортыг хэрхэн хөгжүүлэх гэх мэт томоор хамарч шийдвэр гаргамаар байгаа юм. Мөн хөдөө орон нутагт хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстойг, заал танхимын бололцоог, дасгалжуулагч болон арга зүйчийн хүрэлцээ хэр байгаа тус асуудлыг шийдэхэд ямар гарц гаргалгаа байна гэдэг талаас цогцоор нь танилцуулга орж ирнэ гэж бодсон. Тиймээс уг асуудал дээр тулж ажиллах санал дэвшүүлж байна.

Мөн хөрөнгө оруулалт дээр гацсан асуудлуудыг яах вэ? Жишээлбэл Архангай аймагт 100 гаруй саяын хөрөнгө оруулалттай усан сан барих ажил зургаа, долоон жил болж өнгөрсөн жил төсөв нь танагдсан гээд орхигдсон байна. Төсвийн дагуу хийж эхлүүлсэн ажлуудыг гишүүд анхааралдаа авч бүтээн байгуулалт хийж дуусгамаар байна.

Тойрог бүрт хөрөнгө оруулаад орхичихсон ажлыг чухал болгож агентлагуудад өгч ажиллах хэрэгтэй юм. Иймд хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж өгсөн ажлыг хариуцсан албан тушаалтнууд хийх хэрэгтэй гэж үзэж байна."

Түүний асуултад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ