Ш.Адьшаа: Ховд аймаг уруу 3000 ширхэг түргэн оношлуурын тест илгээнэ
2021.04.28
Эрүүл мэнд

Ш.Адьшаа: Ховд аймаг уруу 3000 ширхэг түргэн оношлуурын тест илгээнэ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Ковид-19” өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж буй хүнд цаг үед хамтран ажилладаг ОУ-ын байгууллагад хүсэлт тавьж 3000 ширхэг түргэн оношлуурын тест хүлээн авлаа.

Олон улсын хамтын ажиллагааны сайн дурын “Y’S MEN” байгууллагатай Ховд нутгийн эрүүл мэндийн хөгжилд туслах зорилгоор хамтран ажилладаг билээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагынхан Ховд аймгийн БОЭТ-д эмч мэргэжилтний багуудыг илгээж нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээ үзүүлсэн юм.

Мөн тус эмнэлгийн хоёр ажилтныг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, эмнэлэгийн ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж байршуулах зэргээр дэмжлэг үзүүлж байсан. Түүнчлэн цаашид эмнэлэг, эмч мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, өрхийн эмнэлгүүдийг автомашинаар хангах зэрэгт анхаарч хамтран ажиллах юм байна.

“Y’S MEN” байгууллагаас тусалсан, Ховд аймаг уруу илгээх тест түр саатсан учир албаны хүмүүст Ш.Адьшаа гишүүн хүсэлт илгээгээд байна.

ШИНЭ МЭДЭЭ