Жендерийн Үндэсний хорооны дэргэд Бодлогын зөвлөл ажиллана
2021.04.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Жендерийн Үндэсний хорооны дэргэд Бодлогын зөвлөл ажиллана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Тус хороонд зарим холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэв. Мөн Жендерийн Үндэсний хорооны дэргэд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын ажлыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегиар дэмжих, зөвлөх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл ажиллах болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус хороог энэ оны гуравдугаар сарын 5-нд хуралдуулах үеэрээ, уламжлалт тогтсон хэлбэрээс илүү шинэ арга барилаар, шинэ зорилт бодлого явуулахад ажлыг нь чиглүүлнэ гэдгийг онцолж байв.

ШИНЭ МЭДЭЭ