2021.04.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн зорилтот бүлэг руу чиглэсэн арга хэмжээ учир цогцоор нь шийдэж өгөх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Уг хууль Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хууль юм. Хариултааас үзвэл ганцхан эхийн тухай асуудлыг яриад байна. Үүнд ард тал дээр байгааг зааглаад тоог нь оруулж өгөхийг хүсч байна.

Өрх толгойлсон эцэг, эх ямар хэмжээнд байна вэ? Хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ цар тахлын хүнд нөхцөлд хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг хойшлуулж болохгүй нэмж шийдэж өгмөөр байна. Нийгмийн зорилтот бүлэг уруу чиглэсэн арга хэмжээ учир цогцоор нь шийдэж өгөх ёстой.

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хуриуллаа.

ШИНЭ МЭДЭЭ