МАН, МАХН-ын дарга нар нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурлаа
2021.04.29
Улстөр

МАН, МАХН-ын дарга нар нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурлаа

МАН, МАХН дарга нар хамтын ажиллагааны гэрээнд хоёр намын дарга нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас  гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл оролцов.  

Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ. 

Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан  10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.

Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа. 

6 бүлэг 33 зүйл бүхий тус гэрээнд Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай тодорхой тусгажээ. 

МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт талууд бүрэн итгэж байгаа гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ